Холбогдсон зочид

Манайд 5 зочид онлайн

Хандалт

Хэвлэх И-мэйл

МОНГОЛЫН НҮДНИЙ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ДҮРЭМ

I. Нийтлэг үндэслэл

  1. Монголын нүдний эмч нарын нийгэмлэг( МНЭН) нүдний эмч мэргэжилтнийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн Монгол улсын үндсэн хууль ,Төрийн бус байгууллагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн үйл ажиллагагаа явуулах, ашгийн төлөө бус,гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно.
  2. ТББ ын оноосон нэр нь : МНЭНийгэмлэг
  3. МНЭН нь -2009 оны 6 сарын 20- нд шинчлэгдсэн болно.
  4. МНЭН нь бие даасан хуулийн этгээд бөгөөд нийгэмлэгийн эмблем, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, харилцах данстай байна.
  5. МНЭН ийн удирдлага нь нийслэл Улаанбаатарт төвлөрөн байрлана.
  6. Нийгэмлэгийн хаяг нь:, ШХ-119, Төв шуудан, Улаанбаатар-15160, утас 99857870
  7. Нийгэмлэгийн үйл ажиллагаа ил тод явагдана.

II. Эрхэм зорилго

МНЭН- ийн зорилго нь нүдний эмч, судлаач нарыг нэгтгэн, эмч мэргэжилтэн нарын үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдгээрийн мэдлэг, дадлага, чадварыг байнга дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, удирдан чиглүүлэх, улмаар Монгол улсад нүд судлалыг хөгжүүлэх болон нүдний өвчлөлийг бууруулах, устгахад хувь нэмэр оруулхад оршино.

III. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Нүд судлалын салбарт ажилладаг эмч, судлаач нарын хоорондын уялдаа холбоог сайжруулан тэдний мэдлэг мэргэжлийг дээшлшүүлэх
  2. Дэлхийн сүүлийн үеийн ололт амжилтын талаархи мэдээллийг түгээх
  3. Нийгэмлэг нь олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах,мэдээлэл солилцох, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох болон өөрийн оронд зохион байгуулах
  4. Нүдний эмч нарт мэргэжил дээшлүүлэх , дадлага, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах, ном товхимол, мэдээллийн материал гаргах
  5. Эмч нарыг дүгнэн мэргэжлийн бүтээмж, ур чадварыг үнэлэн шагнан урамшуулах

IV. Удирдлага зохион байгуулалт

  1. Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд жилд нэг удаа хуралдана.
  2. Бүх гишүүдийн хурлыг тухайн жилийн ажлын нөхцөлөөс хамааран товлон хуралдуулна.
  3. Бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүлэгчдийн зөвлөлийг сонгоно.
  4. Тэргүүлэгчдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүнийг сонгоно.
  5. Бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.
  6. Бүх гишүүдийн хурлын завсар хоорондох нийгэмлэгийн байнгын үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл гүйцэтгэнэ.
  7. Тэргүүлэгчдийн зөвлөл нь долоогоос есөн (сондгой ) гишүүдээс бүрдэнэ.
  8. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаан улиралд нэг хуралдах бөгөөд тухайн үеийн ажлын нөхцөл байдлаас хамаарч ээлжит бус хуралдаан хийж болно.

V. Нийгэмлэгийн тэргүүний эрх, үүрэг

  1. Нийгэмлэгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах болон дотоод гадаадад төлөөлөх
  2. Тэргүүлэгчдийн зөвлөлийг даргалах
  3. Нарийн бичгийн даргыг томилох, өөрчлөх саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах

VI. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

  1. Нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, таган буулгах асуудлыг тавих
  2. Нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалт, түүний жилийн төсвийг батлах
  3. Нийгэмлэгийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх
  4. Гишүүн бүр саналын нэг эрхтэй
  5. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанд идэвхитэй оролцох
  6. Нийгэмлэгийн хөрөнгийг нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй зүйлд зарцуулахгүй байх
  7. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь цалин авахгүй

VII. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх

  1. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг сонгох шалгуур
    • А.Байгууллагын үйл ажиллагааг явуулдаг салбарт нөлөө бүхий хүн байх
    • Б.Байгууллагын үйл ажиллагаанд сонирхолтой байх
    • В.Байгууллагын тулгамдаж буй асуудлыг мэддэг байх
    • Г.Байгууллагын үйл ажиллагаанд сайн дураараа ажиллах боломжтой байх
    • Д.Тэргүүлэгчдийн зөвлөлд хэдэн удаа ч сонгогдож болно
  2. Тэргүүлэгчдийн зөвлөлөөс чөлөөлөх үндэслэл
    • А.Өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлт гаргах
    • Б.Зөвлөлийн хуралдааныг гурваас дээш удаа тасалсан
    • В.Тодорхой шалтгааны улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон
    • Г.Гэм буруутай нь шүүхээр нотлогдсон

VIII. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гаргах журам

  1. Зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно
  2. Хувь хүний асуудлыг нууцаар, бусад шийдвэрийг ил хэлбрээр санал хураан нийт гишүүдийн олонхийн саналаар гаргана
  3. Гишүүн тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанд шийдвэрлэгдэх асуудлын талаар сонирхлын зөрчилтэй байвал энэ тухайгаа тайлбарлан санал асуултанд оролцохгүй
  4. Хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал зөвлөлөөс томилогдсон гишүүн хуралдааныг даргална
  5. Хуралдааны товыг нарийн бичгийн дарга зарлана
  6. Хуралдааны тэмдэглэлийг оролцсон гишүүдийн ирц, бүртгэл, хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор; ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй болон гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ
  7. Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг даргалагчын гарын үсэг болон тамгаар баталгаажуулна
  8. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаар дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон бусад шийдвэр нь тухайн баримт бичиг хүчин төгөлдөр болох хугацааг заагаагүй бол батлагдмагцаа хүчин төгөлдөр болно
  9. Хэрвээ дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор Хууль зүйн яаманд мэдэгдэнэ.

IX. Гишүүнчлэл

  1. Нийгэмлэгийн гишүүнд хувь хүн эсвэл хамт олныг элсүүлнэ
  2. Нийгэмлэгийн гишүүнээр албадан оруулахыг хориглоно
  3. Нийгэмлэгт эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно
  4. Гишүүн болохыг хүссэн хэн боловч тус нийгэмлэгийн дүрэм, зорилготой танилцсаны үндсэн дээр өөрийн хүсэлтийг бичгээр гаргаж өгнө
  5. Нийгэмлэгийн гишүүнд Монгол улсын харъяат болон гадаадын иргэдийг нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодлыг нь үл харгалзан элсүүлнэ
  6. Гишүүн нь жилд 1 удаа 30000 төгрөгийн татвар төлнө

X. Гишүүний эрх

  1. Гишүүн нь нийгэмлэгийн удирдлагыг сонгох, сонгогдох эрхтэй
  2. Гишүүн нь нийгэмлэгээс зохиогдож буй олон нийтийн ажил,бусад арга хэмжээнл оролцох эрхтэй
  3. Гишүүн нь нийгэмлэгийн үйл ажиллагаа болон бусад байдлаар өөрийн сонирхолд үл нийцэх тохиолдолд гишүүнээс татгалзах бүрэн эрхтэй
  4. Гишүүн нь нийгэмлэгийн бүх гишүүдийн хуралдаанд биеээр оролцож, санал бодлоо бүтээлчээр илэрхийлж болно
  5. Гишүүдээс дотоод, гадаадад болох сургалт, семинарт төлөөлөгчөөр оролцох эрхтэй

XI. Гишүүний үүрэг

  1. Гишүүн нь энэхүү дүрмийг хүндэтгэн сахих
  2. Нийгэмлэгээс зохиож байгаа үйл ажиллагаа, семинар,зөвлөгөөн, бага хурлуудад оролцон дэмжиж туслах
  3. Нийгэмлэгийн гишүүнд элссэнээр гишүүний татварыг цаг тухайд нь төлөх үүрэгтэй
  4. Нийгэмлэгийн үйл ажиллагааг аж ахуй, санхүүгийн хувьд дэмжих, ийм чиглэлийн ажилд өөрийн боломжоор оролцох

XII. Санхүүжилт

  1. Нийгэмлэг нь гишүүд, дэмжигчдийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ. Энэ нь:
    • Гишүүний татвар, хандив
    • Гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, иргэдийн хандив
    • Бусад орлого
  2. Хөрөнгийг байрны түрээс, хэвлэл мэдээлэл, зохион байгуулалттай ажил, нийгэмд ашиг тустай үйл ажиллагаанд дүрэмд заасны дагуу зориулна

XIII. Нийгэмлэгийг татан буулгах

  • Татан буугдах тухай шийдвэрийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн 75%-ын саналыг үндэслэн бүх гишүүдийн хурлын тогтоолоор батална.
  • Нийгэмлэгийг татан буулгах шийдвэр гарснаар нийгэмлэгийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд тийм байгууллага байхгүй бол нийгэмлэгийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төрийн өмчид шилжүүлнэ.