Холбогдсон зочид

Манайд 4 зочид онлайн

Хандалт

Хэвлэх И-мэйл

Нүдний салбарын түүхэн үйл явдлууд

1912 Петербургын “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн “Сохор хүмүүсийг халамжлах“ байгууллагаас нүдний 2 отряд Хүрээнд ирж ажиллажээ.
1923 6-р сарын 15-нд Монголын анхны нүдний эмч Р.Нямаа төржээ.
1925 Дотоод яамны дэргэд “Ардын эрүүлийг хамгаалах газар” байгуулагдан ЗСБНХОУ-аас нүдний эмч нар ажилласан.
1928 11-р сарын 1-нд Улаанбаатар хотод 8 ортой анхны нүдний тасаг байгуулагджээ.
1930 12-13 ортой нүдний тасаг, кабинетад Бурдуков, Б.А.Цырлин, Орлов, Соболев, Дашевский нар ажилласан.
1931 Доктор Цырлины “Нүдний өвчнөөс хэрхэн хамгаалах тухай” товхимол Улаанбаатар хотод хэвлэгдсэн.
1932

О.Б.Гейликман 1935 он хүртэл төв больницэд ажилласан.

1933 Е.П.Горская төв больницэд ажилласан.
1935

Гроссманы “Нүдний өвчний тухай” ном Москва-Ленинград хотод хэвлэгджээ.

Г.Е.Плимак төв больницэд ажилласан.

1939 О.Б.Гейликман "Монгол дахь сохрох, түүний шалтгаан” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.
1940 Нүдний тасагт А.С.Баженов 1940-1947 онуудад ажилласан.
1942 10-р сарын 5-нд МУИС байгуулагдаж, түүний бүрэлдэхүүнд анагаах ухааны факультет тэнхмүүдийн хамт анх үүссэн.
1943 С.Н.Морзиний “Трахом хэмээх нүдний өвчин” ном хэвлэгдсэн.
1946 МУИС-ийн анагаах ухааны факультетын 5-р курст нүд судлалын анхны лекцыг Александр Сергеевич Баженов уншсан.
1947

Нүдний эмч Р.Нямаа МУИС-н Анагаах ухааны факультетийг онц дүнтэй төгссөн.

Доцент Циния Юзефовна Каменецкая 1947-1949 онуудад нүдний өвчний хичээл заасан.

1948

Үндэсний анхны мэргэжилтэн Р.Нямаа ажиллаж эхэлсэн.

Ц.Ю.Каменескаягийн ”Нүдээ хайрлан хамгаал”, ”Трахом гэж юуг хэлэх ба түүнээс өөрийгөө яаж хамгаалах вэ” ном хэвлэгдсэн.

1950 С.Н.Булыгин (1950-1954 онуудад), Владимир Николаевич Лизогубов (1950-1951 онуудад) анагаах ухааны факультетэд хичээл зааж байсан.
1951 Валетин Валинтинович Назаров Львов хотод "БНМАУ дахь нүдний өвчлөлийн судалгаа" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.
1952 Ц.Ю.Каменескаягийн “Нүдний хүйтэн өвчин” ном хэвлэгджээ. 1952-1953 онд Владимир Николаевич Бондаренко анагаах ухааны факультетэд хичээл заасан.
1954 В.Н.Бондаренко (1954-1962 онуудад), Е.А.Бурмистрова (1954-1956 онуудад) цэргийн эмнэлэгийн амбулаторт хүүхдиин нүдний кабинет ажиллаж эхэлсэн.]]>
1955

Елизабета Алексеевна Бурмистрова 1956 он хүртэл анагаах ухааны факультетэд хичээл заасан.

Мөн Эмч Р.Нямаа Монголд анх удаа эвэрлэг бүрхүүл нөхөн суулгах мэс заслыг хийсэн.

1956

Н.И.Голубева, Е.В.Лохина, Г.И.Успенская нар 1956-1958 онуудад төв эмнэлэгт ажилласан.

Үндэсний анхны нүдний эмч, мэргэжилтэн Р.Нямаа хичээл зааж эхэлсэн.

1957 К.А.Бурмыстрова Е.А.Лохин нар 1957-1959 онуудад төв эмнэлэгт ажилласан.
1961

АУДС-ийн Нүд чих хамар хоолойн тэнхим байгуулагдаж эрхлэгчээр нь Цэнд ажиллаж, нүд чих хамар хоолойн анхны курс хийгдсэн.

Мөн Э.Санжаа нүдний хэсэгт ассистент багшаар ажиллаж эхэлсэн.

1963 Нүдний эмгэг судлалын үндэсний анхны эрдэмтэн Р.Нямаа ЗХУ-д “Нүдний үрэвсэлт өвчнийг мицеринээр эмчлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.
1964 Ц.Ичинхорлоо “Үйлдвэр дэх гэмтлээс нүдээ хамгаалъя” ном хэвлэгдэв.
1965 Ахмад эмч Ц.Лхасүрэн хуурай цасан хөргөлт бүхий криоэкстракттор багажаар болрыг бүрээстэй нь авах мэс заслыг хийсэн.
1966 Алим ба түүний дайврын гэмтлийг оёж цэгцлэх яаралтай тусламжийн цогц аргуудыг хэрэглэсэн.
1966 Глаукомын кабинетыг нээж, эрхлэгчээр нь эмч Ц.Ичинхорлоо ажилласан.
1971 Р.Нямаа хагас дамжуулагчаар хөргөдөг криоэкстрактор санаачлан хийж болрыг бүрээстэй нь хамт авах аргыг нэвтрүүлсэн.
1965 Хүүхдийн төв поликлиникт сургуулийн хүүхдийн нүдний кабинет, мөн онд Э.Санжаа “Нүдний өвчин” ном хэвлэгдсэн.
1969 Ц.Ичинхорлоо, Э.Довдон “Хараагаа хамгаалъя” ном хэвлэгдсэн.
1970 Хүүхдийн хараа хамгааалах кабинет байгуулагдсан.
1971

Р.Нямаа хагас дамжуулагчаар хөргөдөг криоэкстрактор санаачлан болрыг бүрээстэй нь хамт авах аргыг нэвтрүүлсэн.

Мөн Нүд, чих, хамар хоолой-нүүр ам судлалын тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр Доцент Р.Нямаа томилогджээ, нүдний эмчийн мэргэжлийн бие даасан анхны 3 сарын курс явагдсан.

1972 Болорын мэс засалд сахлын хутга хэрэглэсэн.
1973 Синусотомия, синусоэктомия, эвэрлэг бүрхүүлийн өнгөц ба нэвт солих, ДЦЭС зэрэг мэс заслуудыг практикт анх удаа нэвтрүүлсэн.
1973 С.Манлай “Хүүхдийн харааны эрүүл ахуй” ном хэвлэгдсэн.
1974 Ц.Ичинхорлоо, Б.Цэенпил “Глауком” ном хэвлэгдсэн.
1975

Монголд анх нүдний өвчинд бичил мэс заслыг Ц.Лхамсүрэн, Тумбааш Ч.Баярмаа нар японы бичил мэс заслын багажаар хийсэн.

Анхны мэргэжил дээшлүүлэх курс хийгдсэн.

1976 Нүд, чих, хамар хоолойн тэнхим, нүүр ам судлалын тэнхимээс салсан.
1980 12-р сард С.Манлай “ БНМАУ-ын сургуулийн сурагчдын харааны байдал, эрүүл ахуй эмнэл зүйн асуудал” сэдэвт бүтээлээр тус улсад хүүхдийн нүдний эмгэгийн анхны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1981

Манай улсад хүүхдийн нүдний эмчийн мэргэжил эзэмшүүлэх анхны курс хичээллэж, 1981-1983 онд нүдний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс явагдсан.

Энэ оны 10-р сард Э.Санжаа багш “Нулимсны уутны архаг үрэвслийн үед дакриоцистоэтммоидостоми мэс заслын эмчилгээ” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1983

Доцент Р.Нямаа Монгол улсын гавъяат эмч цол хүртсэн.

Их эмч Ж.Баасанхүү нүдэнд хиймэл болор суулгах мэс заслыг Монголд анх удаа хийсэн.

1986 Б.Цэенпил, Д.Байгалмаа нар анхдагч ба хоёрдогч шалтгаанаар нүдний даралт ихсэх өвчний үед лазерийн туяагаар мэс засал хийх аргыг нэвтрүүлсэн.
1987 ЭНЭШТөвд Хүүхдийн нүдний мэс заслын тасаг байгуулагджээ, Эх Нялхасын эрдэм шинжилгээний төвд нүдний хичээлийн тэнхим шинээр байгуулсан.
1991 Нүд судлалын тэнхим бие даан байгуулагдаж профессор Э.Санжаа тэнхимийн эрхлэгч хийсэн.
1995

Ж.Баасанхүү Монгол улсын гавъяат эмч хүртсэн.

Энэ оны 6-р сард Москвад М.Энхтуул ”Монгол дахь хүүхдийн нүдний гэмтлийн онцлог ба хүнд гэмтлийн тавилан” сэдвээр Анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.

1997 Профессор Э.Санжаа Монгол улсын гавъяат эмч цол хүртсэн.
1998 М.Алтанхүү ”Модифицированное хирургическое лечение прогрессирующей миопии у детей подростков” сэдвээр Анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
1999 Профессор Ж.Баасанхүү “40-өөс дээш насны Монгол хүний сохрох, хараа муудах өвчнүүдийн тархалт, оношлогоо, эмчилгээний асуудал” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан.
2000 Ахлах багш Т.Булган “Монгол орны зарим бүс нутаг дахь хүүхдийн сул хараа болон сохролын тархалт, шалтгаан “ сэдвээр дэд доктор зэрэг хамгаалсан.
2002 Профессор Ж.Баасанхүү Монголын их дээд сургуулиудын консурцумын “Шилдэг судлаач эрдэмтэн багш”-аар шалгарсан.
2003 Багш Д.Уранчимэг ”Монгол хүний нүдний морфологийн үзүүлэлт” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан.
2007 Д.Лхагвадолгор Монгол улсын гавъяат эмч цол хүртсэн.
2008 Р.Нямаа Монгол улсын ардын эмч цол хүртсэн.
2010

Ж.Баасанхүү Монгол улсын ардын эмч цол хүртсэн.

М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа “Хүүхдийн нүд судлал” ном хэвлэгдсэн.

2011 М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа нар INFINITI vision system ашиглаж хүүхдэд аспираци ирригаци болон витроэктомийн аргаар хүүхдэд уян болор суулгасан.
2012

М.Алтанхүү Монгол улсын гавъяат эмч цол хүртсэн.

Ч.Цэнгэлмаа дутуу нярайн ретинопатийг илрүүлэх скрининг үзлэг эхлүүлсэн.