Холбогдсон зочид

Манайд 3 зочид онлайн

Хандалт

Хэвлэх И-мэйл

Монгол улсад нүдний алба хөгжсөн түүх

Эхлэл тавигдсан нь (1921-1947 он)

1912-1913 онд хаант Оросын Хааны клиникийн хүрээлэнгийн туслах ажилтан О.П.Левитская ахлагчтай Петербург хотын “Улаан загалмайн нийгэмлэг ”-ийн “Сохор хүмүүсийг халамжлах байгууллагаас” 2 сарын хугацаатай эмчилгээ, судалгааны 2 отряд тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол улсын “Нийслэл хүрээ”- нд ирж ажилласнаас хойш 95 жил өнгөрчээ. Уг нүдний шинжилгээний отряд 17000 хүн үзэн эмчилж, 503 хагалгаа хийсний 211 нь нүдний эмгэгийнх байжээ. Нийт 314 хүнийг хараа оруулсан гэсэн баримт байдаг байна.

Отрядын үйл ажиллагааг Монгол улсын Гадаад харилцааны сайд чин ван Ханддорж өндрөөр үнэлж О.П.Левитская, эмч Е.А.Бородин нарт талархал илэрхийлж дахин ажиллуулах хүсэлт тавьж байжээ. Оросын ерөнхий консул А.Миллер “Олон зуун монгочуудад эмнэлгийн тусламж үзүүлснийг тэмдэглээд, манай эмч нарын ур чадварыг түвд, монгол лам нар хүндэтгэн үзсэн, Иркутск хотын “Улаан загалмайн” төлөөлөгч эмч Б.И.Макаревич, Б.И.Имшенецский нар “Ард иргэдэд үнэлж барашгүй тус үзүүлж, маш их нэр хүнд авчирсан”-ыг тэмдэглэжээ .Энэ нь монгол хүнд шинжлэх ухааны үндэстэй нүдний нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн анхны жилүүд бөгөөд үзэл суртал түүхэн цаг үеийн байдлаас болж энэхүү түүхт үйл явдлыг эргэн сөхөх шаардлага гарч байна.

1921 оны 8-р сарын 15-нд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг энгийн ардыг үнэ төлбөргүй эмчлэх хороо байгуулах шийдвэр гарч 1925 онд Дотоод яамны дэргэд “Ардын эрүүлийг хамгаалах газар” байгуулагдан ЗХУ-аас нарийн мэргэжлийн эмч нар ирсний дотор нүдний эмч ирж байсан түүхтэй.

1928 оны XI-1-нд Улаанбаатар хотын төв больницод 8 ортой нүдний тасаг байгуулагдаж, тэр жилдээ 500-600 хүнд нүдний тусламж үзүүлжээ. 1930 онд 12-13 ортой нүдний тасаг, кабинетад орос нүдний эмч Бурдуков, Б.А.Цырлин, Орлов, Соболев, Дашевский нар, 1932-1935 онд О.Б.Гейликман, 1933 онд Е.П.Горская, 1935 онд Г.Е.Плимак нар ажиллаж байжээ.

1940-1947 онуудад нүдний тасаг 25 ортой болж өргөжсөн бөгөөд туршлагатай эмч А.С.Баженов ажиллаж, МУИС-ийн анагаах ухааны факультетэд нүдний эмгэгээр лекц уншиж байв.

1948-1949 онуудад Украины Одесс хотоос манай эрүүлийг хамгаалах яамны урилгаар ирсэн доцент Ц.Ю.Каменецкая тасгийн эмчээр ажиллахын хамт МУИС-н хүн эмнэлгийн факультетэд 2 жил нүдний өвчний хичээл заажээ. Энэ үеэр монголын анхны нүдний эмч Р.Нямааг шавилан сургаж, нүдний эмч болгохын хамт туслах ажилтан бага эмч Р.Сүхээ, бусад сувилагч, асрагч нарыг мөн сургасан билээ.

1947-1949 онуудад доцент Ц.Ю.Каменецкая,Б.Н.Булыгин,1951-1953 он, Н.И.Лизогубов 1949-1953, он, К.А.Бурмыстрова 1957-1959 он, Е.А.Лохин 1957-1959 он, нар нүдний өвчний шинжилгээ, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсний үр дүнд ¢ндэсний анхны эмч нар төрөн гарч, эмчилгээний хүрээ өргөжин нүдний тасгийн орон тоо 1940 онд 40, 1955 онд 50 болон өргөжисөн байна.

Хүүхдийн нүдний алба үүссэн нь

1954 оноос цэргийн эмнэлэгийн амбулаторт хүүхдиин нүдний кабинет,1965 онд хүүхдийн төв поликлиникт сургуулийн хүүхдийн нүдний кабинет, 1970 оноос хараа хамгааалах кабинет байгуулагджээ. Энд ахмад эмч нар анагаах ухааны доктор профессор С.Манлай, эмч Б.Лхамсүрэн, З.Бадамханд, Ц.Бямбажав болон анхны ортоптист бага эмч Б.Жавзмаа сувилагч Р.Шура нар үр бүтээлтэй үйл ажиллаж байв.

Хүүхдийн нүдний мэс заслын тасаг нь 1987 онд ЭНЭШТөвд 30 ортой 4 эмч, 12 сувилагч, 11 асрагчийн тоогоор үйл ажиллагаа эхэлсэн билээ. Тухайн үедээ нүдний тасаг байгуулах нь төлөвлөгөөнд тусгагдаагүй учир тоног төхөөрөмжийн шинэчлэлгүй. Харин 1, 2-р эмнэлэгээс тоног төхөөрөмжийн багаж хэрэгсэлийн тусламж үзүүлснээр тус тасгийн суурь тавигдсан.

Одоогийн байдал

1990-ээд оноос манай орон зах зээлийн харилцаанд орж, эрүүл мэндийн тогтолцоонд төоийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, анагаах ухааны дээд сургуулйуд шинээр бий болж үйл ажиллагаа явуулж байна. УКТЭ,С.Шастины нэрэмжит төв эмнэлэг, ЭНЭШТөв зэрэг томоохон эмнэлэг,Орбита, Болор мэлмий хот хөдөөгийн эмнэлгүүд ажиллаж байна. Нийтдээ 120 гаруй нүдний эмч нүдний төрөл бүрийн нарийн тусламжийг үзүүлж байна.