Холбогдсон зочид

Манайд 20 зочид онлайн

Хандалт

Хэвлэх И-мэйл

Бидний тухай


“Монголын нүдний эмч нарын нийгэмлэг” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь анх 1986 онд Монголын нүдний эмч нарын эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Р.Нямаа, Э.Санжаа нарын санаачлагаар байгуулагдсан.

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын нийт нүдний эмч нарын 90% нь гишүүдээр хамрагдсан бөгөөд мэргэжлийн чиглэлээрээ нүдний өмнөд хэсгийн, арын хэсгийн, глаукомын, рефракцийн зэрэг бүлгүүдтэй.

Нийгэмлэг маань гишүүд болон эмнэлгийн эмч, ажилтнуудад зориулсан мэргэжлийн түвшний Нүд судлалын Монголын сэтгүүлийг 2007 оноос эрхлэн гаргаж байна.